BLAST Open Rotterdam 2026-д The Mongolz урилга авлаа

by Саруул Батболд
0 comments

2026 оны хаврын улиралд зохион байгуулагдах Counter-Strike 2 (CS2) төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг BLAST Open Rotterdam-д оролцох 16 багийн бүрэлдэхүүн эцэслэн тодорлоо. Тэдний дунд Монголын төлөөлөл The Mongolz баг багтаж, дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөх албан ёсны урилгаа хүлээн авсан байна. Тус тэмцээн 2026 оны 3-р сарын 18-наас 29-нийг хүртэл үргэлжилж, нийт 1,100,000 ам.долларын шагналын сантайгаар зохион байгуулагдана.

BLAST байгууллага Нидерландад анх удаа ийм хэмжээний том арга хэмжээг зохион байгуулж буй нь тэмцээний гол онцлогт тооцогдож байна. Хэсгийн шатны тоглолтуудыг студийн орчинд явуулахаар төлөвлөсөн бол аваргыг тодруулах хасагдах шатны тоглолтууд Роттердам хотын Ahoy Arena-д олон үзэгчийн өмнө, том тайзан дээр болж өнгөрнө. Шагналын сангийн нэг хэсгийг багуудын амжилтын үзүүлэлтээр шууд хуваарилах бөгөөд үлдсэн хэсгийг клубуудын нэгдсэн санд төвлөрүүлэх зохицуулалттай гэж мэдээлэв.

Оролцох 16 багийг Valve-ийн албан ёсны чансаанд тулгуурлан урьсан бөгөөд зарим эрхийг сонгон шалгаруулах тоглолтоор олгосон байна. The Mongolz-ийн хувьд энэ тэмцээн нь олон улсын чансаандаа ахиц гаргах, ур чадварын түвшнээ бодитоор нотлох чухал боломж болж байна. Тэд 1xBet-ийн дэмжлэгтэйгээр энэхүү өндөр хариуцлагатай өрсөлдөөнд хүч үзэж, “Монгол хүч”-ийг дэлхийн тайзнаа дахин харуулах зорилго тавьж буй аж.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй