2-р сарын 4-ний өдөр CS2-ын IEM Kraków 2026 тэмцээний хэсгийн шатны тоглолтууд өндөрлөлөө. Тэмцээний аваргын цомын төлөөх шийдвэрлэх тулаанд зургаан баг тунаж үлдээд байна.
Шөвгийн дөрөвт Aurora – FURIA болон G2 – MOUZ гэсэн багууд хоорондоо тулалдахаар боллоо. Харин Vitality болон Spirit багууд хэсэгтээ үзүүлсэн амжилтаараа хагас шигшээ шатнаас плей-оффын замаа шууд эхлүүлэх эрх авчээ.
IEM Kraków 2026 плей-оффын хуваарь (Улаанбаатарын цагаар)
- Шөвгийн дөрөв (2-р сарын 6) 22:45 Aurora – FURIA 02:00 (2-р сарын 7) G2 – MOUZ
- Хагас шигшээ (2-р сарын 7) 22:45 Хагас шигшээ 1 02:00 (2-р сарын 8) Хагас шигшээ 2
- Финал болон 3-р байрын төлөөх тоглолт (2-р сарын 8) 20:30 3-р байрын төлөөх тоглолт 00:00 (2-р сарын 9) Гранд финал
IEM Kraków 2026 тэмцээн 1-р сарын 28-наас 2-р сарын 8-ны хооронд Польшийн Краков хотод зохион байгуулагдаж байна. Тэмцээний нийт шагналын сан 1.25 сая ам.доллар юм.