Minecraft болон World of Warcraft Steam-д ирэх магадлалтай

by Саруул Батболд
0 comments

Microsoft корпораци өөрийн эзэмшлийн студиудын хит тоглоомуудыг Steam платформ дээр гаргахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл гарчээ. Xbox-ыг хэвлэлийн брэнд болгон хувиргаж, олон платформ дээр тоглоомоо гаргах стратегийн хүрээнд энэхүү түүхэн алхмыг хийхээр бэлтгэж байгааг Windows Central-ын инсайдер Жезин Корден мэдээлсэн байна.

Microsoft компани Steam дээр гаргаагүй байсан олон тооны тоглоомуудаа тус платформд нэгтгэхээр ажиллаж байгаа бөгөөд удахгүй цуврал анонс хийхээр төлөвлөж байгаа аж. Инсайдер Жезин Кордены мэдээлснээр дараах тоглоомууд Steam-д гарах боломжтой байна:

  • Minecraft болон World of Warcraft зэрэг дэлхийн хэмжээний мегахит тоглоомууд.
  • Diablo 1-3, Starcraft 1-2 болон Warcraft 1-3 цувралууд.
  • Өмнө нь Steam-ээс хасагдаж байсан Prey (2006) болон Wolfenstein (2009).
  • Call of Duty: Black Ops 4, Fable 3, Gears 4, Halo Wars 2 болон бусад.
  • Enemy Territory: Quake Wars болон Crackdown 3.

Үүнээс гадна Xbox Game Pass-ын гишүүнчлэлийг Steam платформд нэвтрүүлэх тухай цуу яриа гарч байгаа ч яг ямар хэлбэрээр хэрэгжих нь одоогоор тодорхойгүй байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй