“Dota 2”-ын үндэсний шигшээ багуудын томоохон тэмцээн болох Esports Nations Cup 2026-ийн дэлгэрэнгүй мэдээлэл цацагдлаа. Тэмцээний зохион байгуулагчид хугацаа, шагналын сан болон сонгон шалгаруулалтын дүрмийг албан ёсны цахим хуудсаараа дамжуулан танилцуулсан байна.
Esports Nations Cup 2026: 1.5 сая долларын төлөөх үндэстнүүдийн тулаан
“Dota 2”-ын төрөлд зохион байгуулагдах тус тэмцээн 2026 оны 11-р сарын 2-ноос 8-ны хооронд буюу “Esports Nations Cup”-ийн эхний долоо хоногт болно. Нийт 32 үндэсний шигшээ баг 1.5 сая долларын шагналын сангийн төлөө өрсөлдөхөөр болжээ.
Тэмцээний формат:
Тэмцээн хоёр үе шаттай явагдана:
- Хэсгийн шат: Оролцогчдыг найман багтай дөрвөн хэсэгт хувааж, тойргийн системээр (best-of-1) тоглуулна.
- Плей-офф: Шилдэг 16 баг “Single-elimination” форматаар өрсөлдөх бөгөөд шигшээ тоглолтоос бусад нь “best-of-2”, харин гранд-финал нь гурван хожил (best-of-5) автал үргэлжилнэ.
Оролцох багуудыг хэрхэн тодруулах вэ?
Тэмцээнд оролцох 32 багийг дараах байдлаар сонгоно:
- Үндэсний чансаа (16 баг): Шигшээ багийн мэдүүлэгт багтсан шилдэг таван тоглогчийн цуглуулсан онооны нийлбэрээр чансааг тогтооно. Тоглогчид 2025 оны 6-р сарын 8-наас 2026 оны 6-р сарын 7-ны хооронд болсон клубүүдийн тэмцээнд оролцож чансааны оноо цуглуулна.
- Бүс нутгийн сонгон шалгаруулалт (14 баг): 6-р сарын 16-наас 7-р сарын 5-ны хооронд найман бүс нутагт онлайн хэлбэрээр “Double-elimination” форматаар явагдаж, шилдэг багуудыг тодруулна.
1 comment
Esports улам том болж байгааг харахад сонирхолтой байна