Nintendo-гийн хувьцаа 33 хувиар унаж, Switch 2-ын борлуулалт саарсанд хөрөнгө оруулагчид санаа зовниж байна

by Саруул Батболд
0 comments

Nintendo компани 2025 оны зуны эхээр Switch 2 гибрид консолоо худалдаанд гаргасан бөгөөд эхний хэдэн сарын хугацаанд олон зах зээлд хамгийн хурдан борлуулалттай платформуудын нэг болж, анхны Switch-ийн үзүүлэлтийг давж байв. Гэвч удалгүй нөхцөл байдал өөрчлөгдөж, дэлхийн зах зээлийн хямрал болон санах ойн чипний хомсдолоос үүдэлтэй электроникийн үнийн өсөлт нь Японы тус компанийн үнэт цаасны ханш унахад нөлөөлжээ.

Kantan Games агентлагийн шинжээч Серкан Тото-гийн мэдээлснээр, 2025 оны 8-р сараас 2026 оны 1-р сарын дунд үе хүртэл Nintendo-гийн хувьцаа 33 хувиар буурч, 14,795 иенээс 9,950 иен болон хямдарсан байна.

Хөрөнгө оруулагчдыг түгшээж буй гол асуудлууд:

  • Switch 2-ын эд ангиудын өртөг нэмэгдсэнийг нөхөхийн тулд консолын үнийг өсгөж магадгүй гэж хөрөнгө оруулагчид эмээж байна.
  • 450 ам.долларын үнэтэй Switch 2 нь анхны Зул сарын баярын борлуулалтаараа Switch 1-ээс сул үр дүн үзүүлж, олон худалдан авагчдад хэтэрхий үнэтэй байгаа нь ажиглагджээ.
  • Тус компани зарласан бүх томоохон тоглоомуудаа хэдийнэ гаргасан тул одоогийн жагсаалтад шинэ үзэгчдийг татах төслүүд дутагдалтай байна.
  • Компанийн зүгээс одоогоор Switch 2-ын үнийг нэмэх төлөвлөгөөгүй байгаа гэж мэдэгдсэн ч хөрөнгө оруулагчдын дунд хүлээлт үүсээд байна.
  • Хувьцааны ханш огцом унасан ч Nintendo-гийн зах зээлийн үнэлгээ 2025 оны 1-р сарынхаас 9.5 хувиар өндөр хэвээр байгаа юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй