Steam “Detective Fest”-ийг эхлүүлж, детектив төрлийн тоглоомуудад их хэмжээний хямдрал зарлалаа

by Саруул Батболд
0 comments

Steam платформ дээр 2026 оны анхны сэдэвчилсэн арга хэмжээ болох Detective Fest албан ёсоор эхэллээ. Энэхүү наадмын хүрээнд хэрэг мөрдөх, гэрчээс байцаалт авах, нууц сэжүүр хайх зэрэг детектив төрлийн тоглоом сонирхогчдод зориулж томоохон хямдралуудыг санал болгож байна.

Уг арга хэмжээнд L.A. Noire, Ace Attorney, Disco Elysium зэрэг сор болсон бүтээлүүдээс гадна 2025 оны хамгийн өндөр үнэлгээтэй тоглоомуудын нэг болох Blue Prince багтжээ. Наадам 1-р сарын 19 хүртэл үргэлжилнэ.

Хамгийн онцлох хямдралтай тоглоомууд:

  • Heavy Rain — 90%
  • Sherlock Holmes цуврал (Frogwares) — 90% хүртэл
  • Call of Cthulhu — 85%
  • Detroit: Become Human — 80%
  • Nobody Wants to Die — 80%
  • The Sinking City Remastered — 75%
  • Disco Elysium: The Final Cut — 75%
  • L.A. Noire — 70%
  • Ace Attorney цуврал — 67% хүртэл
  • Shadows of Doubt — 50%
  • Broken Sword Shadow of the Templars: Reforged — 40%
  • Return of the Obra Dinn — 40%
  • Blue Prince — 34%
  • The Rise of the Golden Idol — 20%
  • The Drifter — 20%

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй