Судалгаагаар ихэнх геймерүүд ганцаарчилсан тоглоомыг илүүд үздэг

by Саруул Батболд
0 comments

Шинэ судалгааны мэдээллээс харахад ганцаарчилсан (single-player) тоглоомын эрэлт сүүлийн жилүүдэд тогтмол өсөж байна. Ampere Analysis-ийн тайланд дурдсанаар, геймерүүдийн 56% нь олон тоглогчтой горимоос илүү синглплеер тоглоомд дуртай гэжээ. Энэ нь дөрвөн жилийн өмнөхөөс 4%-иар өссөн үзүүлэлт бөгөөд салбарын тогтвортой чиг хандлагыг баталж байна.

Хүйс тоглогчдын сонголтод бараг нөлөө үзүүлдэггүй: эрэгтэйчүүдийн 55%, эмэгтэйчүүдийн 58% нь ганцаарчилсан тоглоомыг илүүд үздэг. Харин нас тодорхой нөлөөтэй: 16–24 насныхны дунд синглплеерийн сонголт 49% байхад 25–34 насныхны дунд энэ үзүүлэлт 56% хүрдэг.

Улсаар ялгаатай байдал ажиглагдана. АНУ хамгийн өндөр үзүүлэлттэй — 65% нь ганцаарчилсан тоглоом тоглодог бол Хятадад энэ тоо 47% байна. Нидерланд, Швед зэрэг орнуудад ч мөн адил дундаж түвшнээс бага буюу ойролцоогоор тэн хагас нь синглплеерийг сонгодог.

Судалгаагаар ихэнх геймерүүд ганцаарчилсан тоглоомыг илүүд үздэг

Тоглогчдын сонголтод төрөл жанрын сонирхол, нийгмийн орчин, тоглоомын сэтгэлзүйн нөлөө зэрэг хүчин зүйлс нөлөөлнө. Синглплеер тоглоомын фэнүүдийн дөрөвний нэгээс илүү нь дүрслэл, уран сайхны хэв маягт онцгой ач холбогдол өгдөг бол гуравны нэг орчим нь дууны дизайн, хөгжмийг гол элемент гэж үздэг.

Видео тоглоомын хөгжүүлэгчид ганцаарчилсан төслүүдийн давуу талыг live-service загваруудтай хослуулахыг эрмэлзэж байна: DLC, шинэ онлайн горим, нэмэлт мөнгөжүүлэх боломж нэмж өгч байна. Хэдий олон тоглогчтой тоглоом урт хугацаанд тоглогч татах чадвартай хэвээр байгаа ч сайн зохиомж, гүнзгий түүхтэй, өөрийн хурдаар урагшлах боломж олгодог синглплеер тоглоомуудын үнэ цэнэ өндөр хэвээр байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй