Tundra Esports баг PGL Wallachia Season 6-ийн группын шатанд Natus Vincere-г 2:0 харьцаатай хожиж, плей-оффт шалгарлаа.
Ингэснээр Tundra Esports нь тус тэмцээний плей-оффт шалгарсан зургаа дахь баг боллоо. Тэд дараагийн тоглолтоо дээд шатан дахь нүүр тулалтаар 11-р сарын 20-нд хийх бөгөөд эсрэг баг удахгүй тодорхой болно.
Natus Vincere баг харин 5 тоглолтоос 2 хожил авч тэмцээнийг орхилоо. Тэдний шагналын мөнгө 15 мянган ам.доллар байна.
PGL Wallachia Season 6 тэмцээн 2025 оны 11-р сарын 15–23-нд Румын улсын Бухарест хотод болж байна. Нийт 16 баг нэг сая ам.долларын шагналын сантай өрсөлдөж байгаа.
Энэ мэдээг бичих үеэр плей-оффт шалгарсан багууд: Tundra Esports, Team Spirit, PARIVISION, MOUZ, OG болон Team Liquid. Харин тэмцээнээс хасагдсан багууд: Team Tidebound, Yakult Brothers, Natus Vincere болон Nigma Galaxy.