Герман улсын кибер спортын байгууллага MOUZ мэдэгдэл гаргаж, тэдний Dota 2 баг PGL Wallachia Season 6 тэмцээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохгүй гэдгийг мэдээллээ. Багийн дэмжлэгийн тоглогч Мельхиор “Seleri” Хилленкамп энэ тэмцээнийг алгасахаар болсон байна.
Түүний оронд уг тэмцээнд Өлөг “kaori” Медведок оролцоно. Тэрбээр өмнө нь NAVI болон бусад хэд хэдэн багт тоглож байсан туршлагатай тоглогч юм. Seleri яагаад тэмцээнд оролцохгүй байгаа шалтгааныг ил болоогүй байна.
MOUZ багийн анхны тоглолт Roar Gaming багийн эсрэг 11-р сарын 15-нд 04:00 цагт болно.
PGL Wallachia Season 6 тэмцээн 11-р сарын 15–23-ны өдрүүдэд Румыны Бухарест хотноо зохион байгуулагдах бөгөөд нийт 1 сая ам.долларын шагналын сантай юм.
MOUZ багийн бүрэлдэхүүн (PGL Wallachia S6):
- Crystallis
- MidOne
- BOOM
- yamich
- kaori