11-р сарын 11-нд болсон DreamLeague Division 2 Season 2 тэмцээн өндөрлөж, ялагч нь Хятадын Team Tidebound баг болов. Тэд ялснаар ирэх DreamLeague Season 27-ийн оролцогчдын бүрэлдэхүүнийг гүйцээж, тэмцээнд оролцох нийт 24 багийн нэрс тодорхой боллоо.
DreamLeague S27 тэмцээн 2025 оны 12-р сарын 10–21-ний хооронд онлайн форматтайгаар явагдах бөгөөд нийт шагналын сан $1 сая ам.доллар байх юм.
Оролцогч багуудын дунд дэлхийн шилдэг Dota 2 клубүүд болох Team Spirit, Team Liquid, OG, BetBoom Team, Natus Vincere, Team Falcons, HEROIC, Aurora Gaming, Virtus.pro, MOUZ болон бүс нутгийн шилдэг төлөөлөгчид болох Yakult Brothers, BOOM Esports, Team Yandex, Passion UA, Team Tidebound зэрэг олон нэр хүндтэй багууд багтжээ.


Энэхүү тэмцээн нь 2025 оны улирлын сүүлийн томоохон Dota 2 арга хэмжээ байх бөгөөд ирэх оны эхэнд болох ESL Pro Tour-ийн эрхийн төлөөх өрсөлдөөнд чухал нөлөө үзүүлэхээр хүлээгдэж байна.