Esports Charts статистикийн портал League of Legends-ийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн — Worlds 2025-ийн шинэчилсэн үзэлтийн мэдээллийг нийтэллээ.
Тэмцээний хамгийн олон үзэгчтэй тоглолт нь T1 болон Top Esports багуудын хагас шигшээ тоглолт болсон байна. Энэхүү best-of-5 форматтай тоглолтыг оргил үедээ 3.59 сая гаруй хүн үзсэн бөгөөд энэ нь Хятадын стриминг платформуудыг тооцоогүй үзүүлэлт юм.
YouTube дээр 1.99 сая, харин Twitch дээр 850 мянган хэрэглэгч уг тоглолтыг үзсэн байна. Энэ нь Worlds 2025-ийн шинэ дээд амжилт болжээ. Өмнөх рекорд нь T1 vs Anyone’s Legend тоглолтод тогтоогдсон байсан бөгөөд тухайн үед 3.2 сая үзэгч хандсан байв.
T1 баг Top Esports-ийг 3:0 харьцаагаар ялж, аваргын төлөө тоглох эрхээ авсан. Тэд финалд KT Rolster багийн эсрэг 11-р сарын 9-ний 15:00 (УБ цагаар) тоглоно.