ЦУУРХАЛ: PlayStation 2026 оны хавраас PS4-ийн зарим үйлчилгээг зогсооно

by Саруул Батболд
0 comments

PlayStation компани PlayStation 4-ийн дэмжлэгийг үе шаттайгаар зогсоох үйл явцыг эхлүүлжээ. Insider Gaming-ийн мэдээлснээр энэ платформын зарим хуучин үйлчилгээ 2026 оны хавраас зогсох юм байна.

Ямар үйлчилгээнүүд зогсох вэ?

Insider Gaming-ийн мэдээлснээр PS4-ийн шинэ тоглоомуудад дараах хуучин функцууд 2026 оны хавраас эхлэн ашиглагдах боломжгүй болох аж:

  • Үйл ажиллагааны түүх (Activity Feed)
  • Тоглоомын жижиг өгөгдлийн хадгалалт
  • Хэрэглэгчийн хадгалалт (Custom Saves)
  • Акаунт болон профайл
  • Үгийн шүүлтүүр
  • Хуваалцах медиа API

Энэ өөрчлөлт нь PS4-ийн албан ёсны дэмжлэг аажмаар зогсож байгаагийн дохио байж болохыг шинжээчид онцолж байна.

You may also like

Leave a Comment