2026 оноос эхлэн Challengers багууд VALORANT Champions-д хүрнэ

by Саруул Батболд
2 comments

Riot Games компани VALORANT Champions Tour шинэ улирлын дэлгэрэнгүй мэдээллийг нийтэллээ.

Шинэчлэлтүүдийн гол өөрчлөлтүүд

  • 2026 оноос эхлэн Challengers багууд Champions тэмцээнд шалгарах боломжтой болно.
  • Улирлын төгсгөлд Ascension-ийн оронд бүс нутгийн Stage 2 плей-оффын төлөө өрсөлдөх бөгөөд бүс бүрт нэг Challengers багт зориулсан слот нээгдэнэ.
  • Masters тэмцээн: Оролцогчдын тоо 8-аас 12 болж нэмэгдэнэ. Одоо бүс бүрээс 3 баг оролцоно.
  • Kickoff тэмцээн шинэчлэгдсэн Triple-elimination форматаар явагдана.

Ирээдүйн төлөвлөгөө

VALORANT-ийн eSports-ийн захирал Лео Фария онцлохдоо:

“2027 оноос VCT-д томоохон өөрчлөлтүүдийг хэрэгжүүлнэ. Энэ спортын шинэ эрин эхлэх бөгөөд илүү нээлттэй, олон арга хэмжээ, өргөн цар хүрээтэй тэмцээнүүд зохион байгуулагдана.”

You may also like

2 comments

Булаган 10 сар 3, 2025 - 16:05

Шинэ дүрэм үнэхээр сонирхолтой сонсогдож байна

Reply
Еренши 10 сар 3, 2025 - 16:18

Ингэснээр шинэ багуудад илүү боломж гарна гэж бодож байна

Reply

Leave a Comment