Парис хотноо болж буй VALORANT Champions 2025 тэмцээнд плей-оффт шалгарсан ээлжит хоёр баг тодорлоо.
Жейкоб valyn Батиогийн удирдсан G2 Esports баг T1-ийг 2:0-ээр буулгаж авч, дараагийн шатанд шалгарлаа.
- Lotus — 13:9
- Corrode — 13:8
G2 хоёр карт дээр ч давамгай тоглож, өрсөлдөгчдөө ямар ч боломж олгосонгүй.
Эндрю Verno Мауста ахлагчтай MIBR баг Rex Regum Qeon-той тоглож, 2:0-ээр ялалт байгууллаа.
- Corrode — 13:5
- Abyss — 13:5
MIBR ердөө хоёр карт дээр нийт 10 раунд алдаж, итгэлтэй ялалт байгуулсан байна.
Тэмцээний тухай
- Формат: LAN тэмцээн
- Байршил: Парис, Франц
- Хугацаа: 2025 оны 9-р сарын 12–10-р сарын 5
- Шагналын сан: 2.25 сая ам.доллар