DreamHack анх удаа Их Британид зохион байгуулагдана

by Саруул Батболд
0 comments

Тоглоом болон киберспортын хамгийн том наадамд тооцогддог DreamHack 2026 оны гуравдугаар сард анх удаа Их Британид зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээ Бирмингем хотод болох бөгөөд мэдээллийг ESL FACEIT Group өөрийн сошиал хуудсаараа зарлалаа.

Эвентийн хүрээнд мөн ESL One Birmingham 2026 Dota 2-ийн тэмцээн явагдах бөгөөд энэ нь хотод дөрөв дэх удаагаа болох тэмдэглэлт үйл явдал юм.

DreamHack Birmingham нь 2026 оны гуравдугаар сарын 27-29-нд NEC талбайд зохион байгуулагдана.

Өмнө нь DreamHack брэнд Их Британид 2015 онд DreamHack Open цувралыг зохион байгуулж байсан бөгөөд Ultra Street Fighter IV, CS:GO, Call of Duty: Advanced Warfare болон Super Smash Bros. Melee зэрэг тоглоомуудын тэмцээнүүд болж байв.

ESL One Birmingham 2024 тэмцээн WMCA болон Их Британийн засгийн газраас 145,000 фунт стерлингийн санхүүжилт авсан бол 2026 оны хувьд иймэрхүү дэмжлэг үзүүлэх эсэх нь хараахан тодорхойгүй байна.

You may also like

Leave a Comment