Team Falcons багийн дасгалжуулагч Кёртис “Aui_2000” Линг Dota 2-ийн түүхэнд шинэ дээд амжилт тогтоолоо — тэрээр The International-д гурван удаа түрүүлсэн анхны хүн болов.
Амжилтын замнал
Aui_2000-ийн аваргын замнал нийтдээ 10 жил үргэлжилсэн.
- Анхны түрүүгээ тэрээр 2015 онд Evil Geniuses багийн тоглогчийн хувиар хүртсэн.
- Хоёр дахь удаагаа 2022 онд Tundra Esports багийг дасгалжуулж түрүүлсэн.
- Харин гурав дахь түүхэн титмээ 2025 онд Team Falcons-ийг ялалтанд хүргэж авлаа.
The International 2025
TI 2025 нь Герман улсад болж, нийт $2,6 саяын шагналын сантайгаар зохион байгуулагдсан. Энэхүү мөнгөн сан нь багуудын багц борлуулалтаас бүрдсэн. Шийдвэрлэх тулаанд Team Falcons баг Xtreme Gaming-ийг 3:2-оор буулган авч аваргын цомыг өргөсөн юм.