Xbox Game Pass: Зургаадугаар сарын хоёр хагаст ямар тоглоомууд нэмэгдэх вэ?

by Саруул Батболд
1 comment

Microsoft 2025 оны зургаадугаар сарын хоёр хагаст Xbox Game Pass-т нэмэгдэх шинэ тоглоомуудын жагсаалтыг нийтэллээ. Зарим тоглоом зөвхөн консол дээр, харин бусад нь консол болон PC дээр зэрэг тоглогдох боломжтой.

Шинээр нэмэгдэх тоглоомууд – 2025 оны зургадугаар сар

Зургаадугаар сарын 18

  • Star Trucker – зөвхөн Xbox консол
  • Wildfrost – зөвхөн Xbox консол

Зургаадугаар сарын 19

  • Rematch – Xbox болон PC

Зургаадугаар сарын 24

  • Volcano Princess – Xbox болон PC

Зургаадугаар сарын 26

  • Against the Storm – зөвхөн Xbox консол
  • Warcraft I–III – зөвхөн PC

Зургаадугаар сарын 30

  • Call of Duty: WWII – консол болон PC дээр тоглогдоно

Наймдугаар сарын эхний тоглоомууд ч тодорхой боллоо

Microsoft мөн наймдугаар сарын 1-нээс Game Pass-д орох дараах хоёр тоглоомыг урьдчилан зарлав:

  • Little Nightmares 2
  • Rise of the Tomb Raider

Эдгээр тоглоомууд Xbox Game Pass болон PC Game Pass-ийн хэрэглэгчдэд нэмэлт төлбөргүйгээр нээлттэй байна.

You may also like

1 comment

Хулугэн 6 сар 20, 2025 - 16:16

Game Pass улам л сонирхолтой болж байна, шинэ тоглоомууд хүлээж л сууна

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй