17
Dota 2-ийн хамгийн том тэмцээн болох The International 2025-д шууд оролцох багуудын нэрсийг Valve компани албан ёсоор зарлалаа. Энэ жил нийт 8 баг урилга хүлээн авсан нь өмнөх оны зургаан багтай харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт юм.
Шууд урилга авсан багууд
- Team Liquid
- PARIVISION
- BB Team
- Team Tidebound
- Gaimin Gladiators
- Team Spirit
- Team Falcons
- Tundra Esports
Эдгээр багууд TI 2025-д шууд оролцох бол бусад багууд бүс нутгийн урьдчилсан шатны шалгаруулалтад өрсөлдөх юм.
Бүс нутгийн сонгон шалгаруулалтын хуваарь
Нээлттэй шалгаруулалт тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 3-ны хооронд зохион байгуулагдана. Харин Хятадын бүсийн шалгаруулалт 6 дугаар сарын 2-5-нд болно. Үүний дараа бүс бүрт хаалттай шат үргэлжилнэ.
Зүүн Европ (1 оролцох эрх, 6 сарын 4–8):
- Aurora Gaming
- Natus Vincere
- NAVI Junior
- One Move
- L1GA TEAM
- Virtus.pro
- 4 баг (нээлттэй шатнаас шалгарна)
Өмнөд Америк (1 эрх, 6 сарын 4–8):
- HEROIC
- OG.LATAM
- Edge
- Team Den
- 6 баг (нээлттэй шатнаас шалгарна)
Хятад (1 эрх, 6 сарын 9–12):
- Xtreme Gaming
- Yakult Brothers
- 6 баг (нээлттэй шатнаас шалгарна)
Хойд Америк (1 эрх, 6 сарын 9–12):
- Shopify Rebellion
- Wildcard
- 6 баг (нээлттэй шатнаас шалгарна)
Баруун Европ (2 эрх, 6 сарын 13–17):
- Nigma Galaxy
- MOUZ
- OG
- AVULUS
- 6 баг (нээлттэй шатнаас шалгарна)
Зүүн Өмнөд Ази (2 эрх, 6 сарын 13–17):
- TALON
- BOOM Esports
- Trailer Park Boys
- The MongolZ
- Ivory
- Execration
- 4 баг (нээлттэй шатнаас шалгарна)
TI 2025 хаана, хэзээ болох вэ?
The International 2025 тэмцээн нь 2025 оны 9 дүгээр сарын 4-14-ний хооронд Германы Хамбург хотод зохион байгуулагдана. Шагналын санг Valve хараахан зарлаагүй байна.