VALORANT-д Tejo-г сулруулсан 10.09 шинэчлэлт гарлаа

by Саруул Батболд
0 comments

Riot Games компани 10.09 хувилбарыг VALORANT тоглоомд гаргалаа. Энэ удаагийн шинэчлэлт нь шинэ агент Tejo-гийн ур чадваруудыг сулруулахад төвлөрсөн бөгөөд мөн Breach-т ч өөрчлөлт орсон байна.

Tejo-д хийгдсэн өөрчлөлтүүд

Guided Salvo

  • Үнэ: 150 кредит
  • Раундын эхэнд 1 сум өгнө
  • Нэг сум тутамд нэг удаагийн буудалт хийгдэнэ
  • Раунд дундуур дахин цэнэглэх боломж байхгүй боллоо
  • Газрын зураг дагуух чиглүүлэлтийн зай 55 м-ээс 45 м болж буурав

Stealth Drone

  • Үнэ: 300 → 400 кредит боллоо

Special Delivery

  • Үнэ: 300 → 200 кредит боллоо

Armageddon (ультимейт)

  • Активлахад шаардлагатай оноо 8 → 9 болсон

Breach-д хамаарах өөрчлөлт

Fault Line

  • Активласнаас хойш цохилт өгөх хугацаа 1 сек → 1.2 сек болж нэмэгдсэн

Swiftplay горимын шинэчлэлт

Breach, Killjoy, Viper агентууд одоо эхний үед 2 биш 3 ультимейт оноотой эхлэх болно.

Алдааны засвар

Зарим скинуудын (Oni, Evori Dreamwings, EX.O, Prelude to Chaos, Mystbloom зэрэг) эхний алааны дараах kill banner хэт жижиг харагддаг байсан алдааг зассан байна.

You may also like

Leave a Comment