YouTube тоглоомын хүчирхийлэл ба мөрийтэй тоглоомтой холбоотой контентод хатуу хориг тавина

by Саруул Батболд
0 comments

YouTube компани 2025 оны 11-р сарын 17-ноос эхлэн онлайн мөрийтэй тоглоом болон хүчирхийлэлтэй тоглоомын контентын хяналтыг чангатгах шинэ бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдлээ. Энэхүү өөрчлөлт нь Counter-Strike 2 (CS2), Call of Duty, Rainbow Six Siege зэрэг тоглоомуудын бичлэг, стримүүдэд нөлөөлж болзошгүй байна.

Шинэ дүрмийн дагуу платформ азартын тоглоомын сайт, skin арилжаа, NFT зэрэг үнэт зүйлтэй холбоотой үйлчилгээ рүү чиглэсэн линктэй бичлэгүүдийг устгах эсвэл насны хязгаар тогтоох юм. Энэ нь ялангуяа Google-ийн баталгаагүй сайтуудыг хамрах ба, албан ёсны гэрчилгээтэй томоохон спонсорууд үргэлжлүүлэн ажиллах боломжтой гэж YouTube тайлбарлажээ.

YouTube

Мөн YouTube бодит мэт дүрслэгдсэн хүчирхийлэлтэй тоглоомын бичлэгүүдэд хязгаарлалт тогтооно. Хэрэв хүчирхийллийн хэсэг хэт тод, урт эсвэл бичлэгийн гол агуулга байвал видеонд насны хязгаар тавих ч анхааруулга (страйк) оноохгүй.

Контент бүтээгчдэд 11-р сарын 17-ны өмнө бичлэгээ засварлах эсвэл бүдгэрүүлэх (blur хийх) боломж олгож байгаа бөгөөд ингэснээр демонетизаци болон хандалтын бууралт зэргээс сэргийлж чадна.

Олон нийт энэ шинэ бодлого нь eSports тэмцээний highlight бичлэгүүд болон спонсорт контентуудын хүрээ, орлогод сөргөөр нөлөөлж магадгүй гэж үзэж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй