YEKINDAR “HLTV Awards 2025”-ын дэлхийн шилдэг тоглогчдын 15-р байрт шалгарлаа

by Саруул Батболд
1 comment

FURIA багийн CS2-ын тоглогч Марекс “YEKINDAR” Галинскис HLTV порталаас нэрлэдэг оны шилдэг тоглогчдын жагсаалтын 15-р байрт бичигдлээ. Энэ нь түүний хувьд дэлхийн шилдэг 20 тоглогчийн нэгээр 3 дахь удаагаа (2021 онд 8-р байр, 2022 онд 15-р байр) тодорч буй хэрэг юм.

Галинскисын энэ оны дундаж чансаа (rating) 1.09 байв. Түүнийг жагсаалтад багтаахад тоглолтод үзүүлдэг нөлөө (impact), дамжуулалт (assist) болон томоохон тэмцээнүүдийн гранд финалд үзүүлсэн итгэл төгс тоглолт нь голлон нөлөөлжээ.

2025 оны амжилтын тойм:

YEKINDAR-ийн хувьд FURIA багийн хамтаар маш амжилттай жил байлаа. Тэд энэ онд дараах тэмцээнүүдэд түрүүлсэн байна:

  • FISSURE Playground 2
  • Thunderpick World Championship 2025
  • IEM Chengdu 2025
  • BLAST Rivals 2025 Season 2

Тэрээр “Thunderpick World Championship 2025”-аас бусад бүх түрүүлсэн тэмцээнүүддээ EVP (Онцгой үнэ цэнтэй тоглогч) шагналыг хүртжээ.

YEKINDAR

Сануулахад, HLTV-ийн оны шилдэг тоглогчдын жагсаалтын 16-р байрт MOUZ багийн xertioN шалгараад байгаа билээ.

You may also like

1 comment

Оюунчимэг 12 сар 30, 2025 - 15:03

YEKINDAR үнэхээр тогтвортой сайн тоглож байна шүү

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй