Японд 60-93 насны ахмад настануудын дунд Tekken 8-ийн тэмцээн зохион байгуулагдав

by Саруул Батболд
0 comments

Японы Care Esports төрийн бус байгууллага 60-аас 93 насны ахмад тоглогчдын дунд Tekken 8 цахим спортын онлайн тэмцээн зохион байгууллаа. Энэ нь тус байгууллагаас өндөр настнуудад зориулан зохион байгуулсан арав дахь удаагийн тэмцээн байв.

73 настай Ёшиэ Мурабэ тэмцээний аварга болж, Panda дүрээр тоглосон байна. Тэмцээний үеэр бүх оролцогчид хялбар хослол ашиглаж байсан бөгөөд тэмцээний гол зорилго нь ахмад тоглогчдын сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжихэд чиглэгджээ.

Ялагч Мурабэд тэмцээний аваргын цом гардуулсан байна.

You may also like

Leave a Comment