Plarium студи 20th Century Games-тэй хамтран ажиллахаа зарлаж, уг коллабораци 2026 оны 2-р сарын 24 хүртэл үргэлжлэхээр боллоо. Хамтын ажиллагааны үр дүнд RAID: Shadow Legends тоглоомд FX-ийн “Alien: Earth” цуврал болон 20th Century Studios-ийн “Predator: Badlands” киноноос сэдэвлэсэн дүрүүд нэмэгдэнэ. Тоглогчид домогт анчдын дүр төрхийг шингээсэн шинэ домогт баатрууд болох Xenomorph болон Predator-ыг цуглуулгандаа авах боломжтой.
Өнөөдрөөс 1-р сарын 8 хүртэл тоглогчид 7 хоног дараалан тоглоомд нэвтэрснээр (эвентийг 12-р сарын 26-наас өмнө эхлүүлсэн байх шаардлагатай) Xenomorph домогт баатрыг үнэгүй авах лояалти хөтөлбөр эхэлж байна. Харин 14 өдөр нэвтэрвэл Xenomorph-ын аватар зэрэг нэмэлт шагналууд олгогдоно. Predator нь “Элит баатрын пасс”-ын эцсийн шагнал байх бөгөөд тоглогчид өдөр тутмын сорилтуудыг биелүүлж тусгай урамшуулал цуглуулан авах юм. Уг пассыг 2026 оны 1-р сарын 23 хүртэл худалдан авч болно.
Шинэ домогт баатруудын загвар, зэвсэг, ур чадварыг “Alien: Earth”-ийн Xenomorph болон “Predator: Badlands”-ийн баатар Dek-ийн төрх, стилийг аль болох бодитоор тусгах байдлаар бүтээжээ. Ингэснээр олон жилийн түүхтэй хоёр франчайзын уур амьсгалыг RAID-ийн ертөнцөд органик байдлаар шингээх зорилготой байна.
Коллаборацийн хүрээнд Plarium Xenomorph, Predator, мөн RAID-ийн Арбитр дүр оролцсон тусгай богино видеог ч гаргасан. Weyland-Yutani Industries-ийн хөлөг Телериад ослын буулт хийсний дараа олзлогдсон баатар суллагдаж, Арбитр галактикийн хамгийн аюултай хоёр анчны эсрэг тулалдаанд орно. Тэрбээр харанхуй хүчийг суллаж, Телериагийн оршин суугчдад аймшигтай сорилт авчрах үйл явдал өрнөнө.
Plarium-ийн дэлхийн бүтээлч маркетингийн захирал Мэтт Вейсбергийн хэлснээр, тэд айдас, ан, баатрын уур амьсгалд дуртай бүх төрлийн тоглогч өөрт таалагдах зүйлээ олохуйц байдлаар эвентыг төлөвлөсөн бөгөөд хамгийн том зорилт нь Xenomorph ба Predator-ыг RAID-ийн ертөнцөд эвтэйхэн, зохицолтой нэгтгэх байсан гэжээ.