14
League of Legends-ийн бүх түншлэлийн бүсийн лигүүд дуусаж, Worlds 2025 тэмцээнд өрсөлдөх бүх баг тодорхой боллоо.
Play-In шатанд T1 болон Invictus Gaming багууд тоглоно. Тэд 10-р сарын 14-нд bo5 форматаар дараагийн шатны эрхийн төлөө тулалдана.
Swiss Stage оролцогчид
- Gen.G Esports (LCK)
- Hanwha Life Esports (LCK)
- KT Rolster (LCK)
- Bilibili Gaming (LPL)
- Anyone’s Legend (LPL)
- Top Esports (LPL)
- FlyQuest (LTA)
- Keyd Stars (LTA)
- 100 Thieves (LTA)
- G2 (LEC)
- KOI (LEC)
- Fnatic (LEC)
- CTBC Flying Oyster (LCP)
- Secret Whales (LCP)
- PSG Talon (LCP)
Тэмцээний тухай
Worlds 2025 тэмцээн 10-р сарын 14-нөөс 11-р сарын 9 хүртэл Хятадын гурван хотод болох бөгөөд (Чэнду, Шанхай, Бээжин) нийт шагналын сан $5 сая байна.