Worlds 2024-ын аваргын шинэ скинүүдийг нийтэллээ

by Саруул Батболд
0 comments

Riot Games нь League of Legends-ийн шинэ аваргын скинүүдийг танилцууллаа. Энэ багц нь Өмнөд Солонгосын T1 багийн Worlds 2024 тэмцээний ялалтад зориулсан юм.

T1-ийн тоглогчид дараах аваргын скинүүдийг хүлээн авлаа:

  • Чой Zeus Ву Жи — Gnar (тоглогчийн карьер дахь 3 дахь аваргын скин)
  • Мүн Oner Хён Жүн — Vi (2 дахь аваргын скин)
  • Ли Faker Сан Хёк — Yone болон Sylas (Prestige) (карьерийн 6 дахь аваргын скин)
  • Ли Gumayusi Мин Хён — Varus (2 дахь аваргын скин)
  • Рю Keria Мин Сок — Pyke (2 дахь аваргын скин)

T1-ийн аваргын скинүүдийг есдүгээр сарын 10-наас эхлэн тоглоомын 25.18 хувилбарын шинэчлэлтээр авах боломжтой.

Worlds 2024 тэмцээн өнгөрсөн оны 9-р сарын 25-наас 11-р сарын 2 хүртэл Герман, Франц, Их Британи гэсэн гурван улсад зохион байгуулагдсан бөгөөд шагналын сан нь 2.225 сая ам.доллар байв.

You may also like

Leave a Comment