6

Valve компани CS2-ийн хамгийн том тэмцээний нэг болох StarLadder Budapest Major 2025 тэмцээнд оролцох эрхийн хуваарилалтын шинэ журам гаргасныг HLTV.org мэдээллээ.
Шагналын сан 1.25 сая ам.доллар бүхий энэхүү тэмцээн нь 2025 оны 11-р сарын 24-нөөс 12-р сарын 14-ний хооронд Унгарын нийслэл Будапешт хотод зохиогдох бөгөөд багуудыг гурван шат бүхий системээр ангилан оролцуулахаар болжээ.
Шинэ бүтэцтэй гурван шатны систем:
- Legend Stage (Түүхэн шат):
Энэхүү шатанд шууд шалгарах 8 баг орно:- Европоос – 5 баг
- Америк тивээс – 2 баг
- Ази тивээс – 1 баг
- Challenger Stage (Сорилтын шат):
Мөн адил 8 баг оролцоно:- Европ – 5 баг
- Америк – 2 баг
- Ази – 1 баг
- Contender Stage (Урьдчилсан шат):
Эхний шат болох энэхүү шатанд 16 баг оролцоно. Тухайн шатанд хэдэн баг аль тивээс оролцох талаар VRS рейтинг дээр үндэслэн 10-р сарын 8-нд зарлана.

VRS-р тодорхойлогдох оролцогчид
Тэмцээнд оролцох нийт 32 багийг Valve Regional Standings (VRS) буюу бүс нутгийн чансаа дээр үндэслэн тодруулах юм. VRS нь тухайн багийн 2025 оны гүйцэтгэлийг харгалзан багийн оноо, тоглолтын үр дүн, бүс нутгийн хуваарилалтад үндэслэн шалгаруулдаг систем.