Valve хоёрдугаар улирлын Premier горимыг албан ёсоор хааж, түр зогсоолоо

by Саруул Батболд
0 comments

Counter-Strike 2 тоглоомын албан ёсны X хуудсаар дамжуулан Valve компани Premier горимын хоёрдугаар улирлын төгсгөл болон түр хугацаанд тоглоомоос хасагдсан тухай мэдээллээ.

“Хоёрдугаар улирал дууслаа, түр амсхийцгээ — удахгүй гуравдугаар улиралд дахин уулзъя” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Premier горимын хоёрдугаар улирал

  • Тус горим 2025 оны 1-р сарын сүүлчээр эхэлсэн
  • Valve энэ улирлыг 6-р сард болсон BLAST.tv Austin Major 2025 тэмцээний дараа дуусгахаар төлөвлөсөн
  • Гуравдугаар улирал тун удахгүй эхэлнэ гэж амласан боловч яг хэзээ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна

Хэрэглэгчид шинэ улирлын талаар хүлээлттэй байгаа ч Valve-ийн зүгээс албан ёсны эхлэх хугацаа зарлаагүй байна.

You may also like

Leave a Comment