Dota 2–ын албан ёсны сайтад мэдээлснээр, Valve компани энэ жилийн хамгийн том киберспортын арга хэмжээ болох The International 2025–ын форматыг танилцууллаа.
Тэмцээн швейцарийн системээр эхлэх бөгөөд 16 баг ялалт, ялагдлын ижил харьцаатай өрсөлдөгчтэйгээ best-of-3 цуврал тоглолтууд хийнэ. Гурван баг шууд үндсэн шатанд шалгарч, үлдсэн арван баг нэмэлт шатанд таван слотын төлөө өрсөлдөнө.
Үндсэн шат нь Barclays Arena–д 9-р сарын 11–14-нд болно. Дэлхийн шилдэг найман баг 2.2 сая ам.доллараас эхлэх шагналын сантай өрсөлдөнө. Зохион байгуулагчдын мэдээлснээр, амралтын өдрийн тасалбарууд аль хэдийн дууссан ч, пүрэв ба баасан гарагийн тоглолтын тасалбар хэвээр байна.
Үндсэн шатны эхний хоёр өдөр бүх оролцогчид фенүүддээ зориулж гарын үсгийн цаг гаргана. Мөн удахгүй арга хэмжээний нэмэлт үйл ажиллагаа, бейжүүд болон Crimson Witness-ийн тусгай эд зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөө амласан байна.