Ultimate-ийн алдаа 2025 оны Twitch-ийн хамгийн алдартай клипээр шалгарлаа

by Саруул Батболд
0 comments

Esports Charts шинжилгээний компани 2025 оны дүнг нэгтгэж, Twitch дамжуулалтын платформ дээрх хамгийн алдартай 10 кибер спортын клипийг танилцууллаа. Чансааны нэгдүгээрт Liquid багийн снайпер Роланд ultimate Томковьякын The MongolZ-ын эсрэг тоглолтод гаргасан алдаа тасархай тэргүүлсэн байна.

2025 оны Twitch-ийн шилдэг 10 клип

Нийт шилдэг 10 бичлэгийн найм нь Counter-Strike 2-той холбоотой байгаа бол үлдсэн хоёр нь World of Warcraft болон Street Fighter 6 тоглоомынх байна.

1. Ultimate vs The MongolZ (CS2): Mirage газрын зураг дээрх B цэг рүү Монголчууд дайрах үед ultimate буланд нуугдаж байсан ч дайсныг харсаар байж буудаж чадалгүй өөрөө үхсэн мөч юм. Энэхүү алдаа нь коментаторуудын сэтгэл хөдлөл болон сонирхолтой нөхцөл байдлаас болж маш хурдан тархсан байна.

Ultimate vs The MongolZ

2. s1mple-ийн эргэн ирэлт (CS2): IEM Dallas 2025-д FaZe Clan-д зээлээр тоглож байхдаа s1mple-ийн үзүүлсэн гайхалтай тоглолт. Тэрээр AWP-ээр дөрвөн дараалсан устгал хийсэн юм.

s1mple-ийн эргэн ирэлт

3. oxygeN-ийн сэжигтэй мөч (CS2): Онлайн тэмцээний үеэр Благой oxygeN Димитровын үзүүлсэн сэжигтэй хөдөлгөөн нь түүнийг “чит” ашигласан гэж буруутгахад хүргэжээ.

oxygeN-ийн сэжигтэй мөч

4. Team Liquid-ийн анхны ялалт (WoW): Team Liquid гильд дэлхийд анх удаа рейдийн эцсийн боссыг ялж буй баяр хөөртэй мөч.

Team Liquid-ийн анхны ялалт

5. Falcons-ийн “хожигдох боломжгүй” үе (CS2): Falcons баг MIBR-ийн эсрэг 5-ын эсрэг 3 давуу талтай, бөмбөгөө тавьсан байхдаа хожигдсон харамсалтай үе.

Falcons

6. EmiliaQAQ-ийн ярилцлага (CS2): Lynn Vision багийн тоглогч EmiliaQAQ-ийн англи хэлний түвшин тааруу байснаас үүдсэн хөгжилтэй ярилцлага.

EmiliaQAQ

7. HasanAbi-ийн дуулиан (CS2): CS Asia Championships 2025-ийн үеэр коментатор стриймер HasanAbi-ийн нохойн хүзүүвчний талаарх дуулианыг дурдсан мөч.

HasanAbi

8. Punk-ийн FGC шүтэн бишрэгчдэд хандсан үг (SF6): Виктор “Punk” Вудли ялалтынхаа дараа өрсөлдөгч багийнхаа шүтэн бишрэгчдийг өдөөн хатгасан яриа.

Punk

9. broky-ийн NAVI-ийн эсрэг клатч (CS2): FaZe Clan-ийн broky 1-ийн эсрэг 3 нөхцөл байдалд NAVI-г ялж буй хэсэг.

broky

10. magixx-ийн газрын зураг хоорондын тайлбар (CS2): Team Spirit-ийн magixx NAVI-ийн эсрэг тоглолтын үеэр өгсөн ирониятай ярилцлага.

magixx

Тус жагсаалтад орсон The MongolZ баг нь 1xBet-ийн дэмжлэгтэйгээр тэмцээнүүдэд тогтмол оролцож байгааг эх сурвалж онцолжээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй