TYLOO Esports World Cup 2025 дээр Astralis-ыг хожиж шуугиан дэгдээлээ

by Саруул Батболд
1 comment

Хятадын TYLOO баг Esports World Cup 2025 тэмцээний CS2-ийн 1/8 шигшээд Николай “device” Ридтцийн ахалсан Astralis багийг 2:1-ээр буулган авч, шөвгийн наймд шалгарлаа.

Тоглолтын дүн:

  • Inferno: Astralis 13 – 8 TYLOO
  • Overpass: TYLOO 13 – 7 Astralis
  • Train: TYLOO 13 – 10 Astralis

TYLOO шөвгийн наймд Team Vitality – Team Liquid тоглолтын ялагчтай учраа таарна.

Esports World Cup 2025 тэмцээн Саудын Арабын Эр-Рияд хотноо болж байгаа бөгөөд нийт $1,25 саяын шагналын сантай. Тус тэмцээнд 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд финалын тоглолт 8-р сарын 24-нд болно.

You may also like

1 comment

Кутлукан 8 сар 22, 2025 - 14:59

Хөөх, Тайлоо Астралисыг хожсон. Энэ бол үнэхээр гэнэтийн зүйл

Reply

Leave a Comment