Tundra Esports баг Бирмингем хотноо болсон Dota 2-ын ESL One Birmingham 2026 тэмцээний аваргын цомыг өргөлөө. Тэд шийдвэрлэх тоглолтод Team Yndx багийг 3:1-ийн харьцаатайгаар илүүрхэн буулган авсан юм.
Тэмцээний хэсгийн шатанд Tundra баг 11 хожил, 3 хожигдолтойгоор хоёрдугаар байрт шалгарч байв. Үүний дараа тэд хасагдах шатны дээд замаар өгсөж, Aurora болон Team Yndx багуудыг дараалан буулган авснаар аваргын төлөөх тулаанд үлдэж чадсан билээ.
Ийнхүү ялагчаар тодорсон Tundra Esports баг 250,000 ам.долларын шагналын эзэн болсноос гадна “Club Reward” хөтөлбөрийн хүрээнд нэмэлт 40,000 ам.доллар хүртжээ.
Их Британийн Бирмингем хотод 3 дугаар сарын 22-ноос 29-ний хооронд зохион байгуулагдсан ESL One Birmingham 2026 тэмцээн нийт 1 сая ам.долларын шагналын сантай байлаа.