Top Esports баг League of Legends тоглоомын Worlds 2025 тэмцээний шөвгийн наймын шатанд G2 Esports-ийг 3:1-ийн харьцаагаар буулган авч, хагас шигшээд шалгарлаа.
Тоглолтын шилдэг тоглогчоор Kanavi тодорч, багийн ялалтад чухал үүрэг гүйцэтгэлээ. Хагас шигшээд Top Esports баг Anyone’s Legend болон T1 багуудын ялсан багтай тоглоно. G2 Esports тэмцээнийг өндөрлүүлж, 5–8-р байранд орж $300,000-ын шагнал хүртлээ.
Worlds 2025 тэмцээн 10-р сарын 14-нөөс 11-р сарын 9 хүртэл үргэлжилж байгаа бөгөөд тоглолтууд Чэндү, Шанхай, Бээжин хотуудад болж байна. Нийт шагналын сан — $5 сая.