10
Tokyo Game Show тоглоомын фестивалийг зохион байгуулагчид албан ёсны вэбсайтаа ажиллуулж эхэлсэн бөгөөд 2025 оны арга хэмжээний огноо, байршил болон оролцох компаниудын жагсаалтыг нийтэллээ.
TGS 2025 нь 9-р сарын 25-наас 28-ны хооронд Японы Токио хот дахь Makuhari Messe үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдана. Энэ жилийн фестивальд 772 компани оролцож, өөрсдийн шинэ тоглоомуудыг танилцуулах юм.
Оролцогч томоохон компаниудын дунд:
- Sony Interactive Entertainment
- Arc System Works
- Bandai Namco
- Annapurna Interactive
- Capcom
- Konami
- Riot Games
- SEGA
- Koei Tecmo
- Nintendo зэрэг байна.
Tokyo Game Show бол жил бүрийн хамгийн том тоглоомын танилцуулгуудын нэг юм. Өнгөрсөн TGS 2024 арга хэмжээний үеэр Indiana Jones and the Great Circle тоглоомыг анх удаа танилцуулж байв.