The Sims тоглоомын мод (mod) бүтээгчид бүтээлээ борлуулах боломжтой маркетплейс нээгдэхээр боллоо

by Саруул Батболд
0 comments

EA компани “The Sims 4 Marketplace” нэртэй тоглоом доторх шинэ талбарыг танилцууллаа. Энэхүү талбараар дамжуулан тоглогчид шинэ контентуудыг “хайх, худалдан авах, ашиглах” боломжтой болох юм. Үүнтэй зэрэгцэн “Sims Maker Program” хөтөлбөр хэрэгжиж эхлэх бөгөөд зөвшөөрөл авсан контент бүтээгчид өөрсдийн бүтээлээ тоглоом дотор шууд нийтэлж, ашиг олох нөхцөл бүрдэж байна.

Шинэ маркетплейс 3-р сарын 17-нд PC болон Mac хэрэглэгчдэд нээгдэх бол консол (PlayStation, Xbox) дээр энэ оны сүүлээр нэвтрэх аж. Уг платформ нь The Sims 4 тоглоомд бүрэн суурилсан байх бөгөөд албан ёсны маркетплейсээр борлуулж буй контентыг өөр бусад эх сурвалж дээр худалдаалахыг хоригложээ.

Бүтээгчид өөрсдийн багц (set) контентын үнийг бие даан тогтоох бөгөөд борлуулалтын орлогын 30%-ийг эзэмших юм. Жишээлбэл, хэрэв нэг багц контент 400 Moola (тоглоомын валют) үнэтэй бол зохиогч нь 1.20 ам.долларын ашиг хүртэнэ.

The Sims 4 Marketplace: Paid Mods

Түүнчлэн EA-ийн зүгээс энэхүү шинэ хөтөлбөр нь үнэ төлбөргүй моднуудыг (free mods) орлохгүй гэдгийг мэдэгдлээ. Бүтээгчид өөрсдийн бүтээлээ бусад платформ дээр үнэ төлбөргүйгээр үргэлжлүүлэн санал болгох бүрэн боломжтой.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй