BLAST Open Rotterdam 2026 тэмцээний хэсгийн шатанд The MongolZ баг Team Liquid-тай учраа тааран тоглож, 2:0 харьцаатай ялалт байгууллаа. Ингэснээр Монголын баг тэмцээний дараагийн шатанд шалгарч, өрсөлдөөнөө үргэлжлүүлэх боломжоо хадгалав.
Тоглолтын эхний Ancient газрын зурагт Team Liquid хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн ч The MongolZ 16:14-өөр ялалт байгуулсан. Харин Mirage дээр манай баг илүү тоглолт үзүүлж, 13:10-аар давуу байдал тогтоон тоглолтыг дуусгасан байна.
Тоглолтын үр дүн:
- Ancient: 16:14
- Mirage: 13:10
Энэ ялалтын үр дүнд The MongolZ баг В хэсгийн доод хүснэгтийн финалд шалгарсан бол Team Liquid тэмцээнээ өндөрлүүлж, 9-12 дугаар байрт жагсан 32,500 ам.долларын шагнал хүртжээ.
Дараагийн шатанд The MongolZ баг Team Spirit-тэй учраа таарах бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд хоёр баг дөрвөн удаа тоглоход Монголын баг нэг удаа ялж байсан үзүүлэлттэй байна. Тус тэмцээн 3 дугаар сарын 18-наас 29-ний хооронд үргэлжилж, 16 баг 1,100,000 ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөж байна. Манай баг уламжлал ёсоор 1xBet Mongolia-гийн дэмжлэгтэйгээр тоглож байгаа билээ.