Электрон спортын Counter Strike-2 төрлийн “PGL Bucharest 2026” тэмцээн дөрөвдүгээр сарын 4-11-ний хооронд үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Mongolz” баг хүч сорьж байна. Өнгөрсөндөр шөнө болсон шилдэг найман багийн хасагдах шатны тоглолтод манай баг ОХУ-ын “PARIVISION”-той учраа таарч, 2-1 (Dust2 6-13; Mirage 13-8; Ancient 13-9)-ийн харьцаатайгаар ялснаар шилдэг дөрөвт нэрээ бичүүллээ.
Ингэснээр “The Mongolz” баг хагас шигшээд Европын холбооны “FUT Esports”-той тоглохоор болсон байна. Уг тоглолт өнөөдөр шөнө 01:00 цагт эхлэх хуваарьтай байгаа бөгөөд финалын эрхийн төлөөх чухал тулаан болох юм.
Манай баг энэ тэмцээнийг тун амжилттай эхлүүлсэн. Эхний тоглолтдоо Олександр Костыльев “s1mple”-ээр удирдуулсан Португалын “BC.Game Esports” багийг 2-0 (Dust2 13-3; Ancient 13-11; Nuke 0-0)-ээр буулган авч, дараа нь Шведын “EYEBALLERS”-ийг мөн 2-0 (Overpass 13-7; Mirage 13-7; Inferno 0-0)-ийн харьцаатайгаар хожсон юм.
Харин шигшээ шатанд шууд шалгарах эрхийн төлөө Данийн “Astralis”-тай тоглоход 0-2 (Mirage 4-13; Ancient 9-13; Nuke 0-0)-оор ялагдсан. Үүний дараа Хойд Америкийн “Wildcard”-тай хийсэн тоглолтод 2-0 (Dust2 13-11; Nuke 13-8; Mirage 0-0)-ээр хожиж, шигшээ шатанд оролцох эрхээ баталгаажуулсан билээ.
Тус тэмцээн свисс дүрмээр явагдаж байгаа бөгөөд 16 баг хоорондоо өрсөлдөн, гурван хожил авсан найман баг нь шигшээ шатанд шалгарч байна. Харин гурав хожигдсон багууд тэмцээнээ өндөрлүүлэх зохион байгуулалттай.

“The MongolZ” багийн бүрэлдэхүүнд:
- Blitz
- Techno
- 910
- Mzinho
- “Cobrazera”
- дасгалжуулагч Maaraa
Монголын The MongolZ баг 1xBet Монголын дэмжлэгтэйгээр олон улсын тэмцээнүүдэд тогтмол оролцож, дэлхийн тавцанд Монголын нэрийг гаргасаар байна.