The MongolZ HLTV-ийн шинэчилсэн чансаанд гуравдугаар байрт бичигдлээ

by Саруул Батболд
2 comments

2025 оны наймдугаар сарын 25-ны Даваа гарагт HLTV.org сайтаас олон улсын Counter-Strike 2-ийн шинэчилсэн чансааг танилцууллаа. Энэхүү жагсаалт нь Саудын Арабын Рияд хотод болсон Esports World Cup 2025-ийн дараа гарсан бөгөөд тус тэмцээнд 1xBet-ийн дэмжлэгтэйгээр оролцож түрүүлсэн The MongolZ баг чансаагаа ахиулж чаджээ.

The MongolZ гуравдугаар байрт жагсав

Шинэчилсэн чансаанд Монголын баг MOUZ-ыг ардаа орхиж, гуравдугаар байрт бичигдсэн байна. Энэ нь EWC-д түрүүлснийх нь шууд үр дүн юм.

Харин Team Vitality баг Team Falcons-д ялагдан тэмцээнийг дөрөвдүгээр байраар өндөрлүүлсэн ч дэлхийн чансааны тэргүүн байр сууриа хадгалсан хэвээр байна.

Esports World Cup 2025 – Тэмцээний тухай

  • Хугацаа: 8-р сарын 20–24
  • Байршил: Эр-Рияд, Саудын Араб
  • Формат:
    • 16 баг LAN тоглолт
    • Бүх тоглолт Best-of-3
    • Гранд финал Best-of-5
  • Шагналын сан: $1,250,000

You may also like

2 comments

Тодоен 8 сар 26, 2025 - 16:53

Гурван байрт орсон нь үнэхээр гайхалтай амжилт байна! Баяр хүргэе

Reply
Дорджи 8 сар 26, 2025 - 17:18

Одоо дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцэж байна, цаашдаа улам амжилт гаргаарай

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй