The MongolZ BLAST Bounty 2026-ын эхний улирлыг алгасна

by Саруул Батболд
2 comments

CS2-ын шинэ улирлын нээлтийн томоохон тэмцээн болох BLAST Bounty 2026 Season 1-д оролцох багуудын эцсийн жагсаалтыг BLAST албан ёсоор зарлалаа. Танилцуулсан бүрэлдэхүүнд Монголын төлөөлөл The MongolZ баг багтаагүй бөгөөд ингэснээр тэд 2026 оны анхны том тэмцээнийг өнжих нь тодорхой болов.

Тэмцээн 2026 оны нэгдүгээр сарын 12–25-нд Мальтад зохион байгуулагдах ба улирлын эхний Tier-1 төвшний хүчтэй тулаанууд болж өнгөрнө. Зохион байгуулагчид урилга авсан багуудын нэрсийг баталгаажуулсан бөгөөд бүрэлдэхүүнээс харахад шинэ улирлыг эхнээс нь үзээтэй эхлүүлэх дэлхийн шилдэг багууд цугларч байна.

Bounty

The MongolZ (1xBet Монголоос-ын дэмжлэгтэйгээр тоглодог баг) яагаад оролцогчдын дунд алга байгаа талаар багийн зүгээс одоогоор тайлбар хийгдээгүй байна. Шинжээчдийн хувьд энэ шийдвэрийг бүрэлдэхүүний өөрчлөлт, 2026 оны стратеги, тодорхой тэмцээнүүдэд төвлөрөх төлөвлөгөөтэй нь холбон харж байгаа бөгөөд өмнө нь controlez-ийг зөвхөн 2025 оныг дуустал тоглохоор тохирсон талаар мэдээлж байв.

Тэмцээний гол мэдээллийг нэгтгэн харвал:

  • Оролцох багуудын дунд Vitality, Team Spirit, Falcons зэрэг дэлхийн нэр хүнд бүхий багууд багтаж байна.
  • BLAST Bounty 2026 Season 1 нь 2026 оны Tier-1 CS2 улирлын өнгө, шинэ бүрэлдэхүүнүүдийн бодит хүчийг анх удаа харуулах тайз болох юм.

You may also like

2 comments

Булаган 12 сар 18, 2025 - 16:35

Харамсалтай мэдээ байна

Reply
Хундун 12 сар 18, 2025 - 16:39

The MongolZ угаасаа хүчтэй баг

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй