Counter-Strike-ийн ертөнцөд хамгийн нэр хүндтэй шагналуудын нэгт тооцогддог HLTV Awards 2025-ын нэр дэвшигчдийн албан ёсны жагсаалт нийтлэгдлээ. Энэ удаагийн нэр дэвшигчид Монголын төлөөлөл The MongolZ багийн хэд хэдэн тоглогч багтсан нь тэдний улирлын турш үзүүлсэн тогтвортой тоглолт, хувь хүний өндөр үзүүлэлт олон улсын түвшинд баталгаажсаны тод илрэл болж байна.
HLTV Awards нь тухайн жилийн хамгийн шилдэг тоглогчдыг үүрэг, рольд суурилсан ангиллаар тодруулдгаараа онцлог. 2025 оны нэр дэвшигчдийн дунд The MongolZ-ийн тоглогчид дараах төрлүүдэд нэр дэвшсэн байна.
The MongolZ-ийн нэр дэвшлүүд (HLTV Awards 2025)
- Оны шилдэг Opener: Senzu
- Оны шилдэг AWPer: 910
- Оны шилдэг Anchor: mzinho, Techno
- Оны шилдэг IGL: bLitz
Эдгээр нэр дэвшил нь The MongolZ багийн дотоод зохион байгуулалт, тоглогч бүрийн үүргийн гүйцэтгэл олон улсын өндөр өрсөлдөөний түвшинд хүрснийг илтгэж байна. Тодруулбал, Opener ангилал нь раундын эхний мөргөлдөөнд үзүүлэх нөлөө, тоглолтын эхний давуу талыг бүрдүүлэх чадварыг үнэлдэг бол AWPer нь тоглолтын шийдвэрлэх мөчүүдэд оноо эргүүлэх, өрсөлдөгчийн стратегийг таслах ур чадвараар шалгардаг. Харин Anchor үүрэг нь хамгаалалтын байрлалд тогтвортой тоглож, зай барих, мэдээлэл цуглуулах замаар багийн бүтцийг хадгалах чухал ач холбогдолтой байдаг. IGL ангилалд багийн удирдлага, шийдвэр гаргалт, тактикийн хэрэгжилт, багийн уур амьсгалыг удирдах чадварыг голчлон үнэлдэг юм. Мөн The MongolZ баг 1xBet Монголын дэмжлэгтэйгээр тэмцээнүүдэд оролцдог билээ.
HLTV Awards 2025-ын нэр дэвшигчдийн дэлгэрэнгүй мэдээллийг HLTV-ийн нийтэлсэн жагсаалтаас аваарай.




