5
HLTV.org мэдээлснээр, The Mongolz багийн тоглогч Содбаярын “Techno4K” Мөнхболд IEM Melbourne 2025 тэмцээний плей-оффт шалгарсны дараа сэтгэгдлээ хуваалцжээ.
“Дахин плей-оффт шалгарсандаа үнэхээр таатай байна. Энэ удаад бүх зүйл өөрөөр өрнөж магадгүй. Хүмүүс биднийг сайн баг гэдэг. Гэхдээ плей-офф бол бидний хувьд жинхэнэ сорилт байх болно” хэмээн тэрээр хэлсэн байна.
The Mongolz баг энэ удаагийн тэмцээнд Complexity Gaming болон FaZe Clan багуудыг хожин, шууд плей-оффын эрхээ авсан. Одоо тэд MOUZ багтай учраа таарах бөгөөд ялсан баг шууд хагас шигшээд, харин ялагдсан нь шөвгийн наймын шатанд тоглох юм.