2025 оны 7-р сарын 7-ны байдлаар HLTV.org-ийн гаргасан дэлхийн чансаанд Монголын мэргэжлийн CS2 баг болох The Mongolz 459 оноотойгоор дэлхийн гуравдугаар байр эзэлж, түүхэн амжилтаа дахин шинэчиллээ.
Энэ дэвшил нь зөвхөн багийн өөрсдийн шаргуу хөдөлмөрөөс гадна Team Spirit багт болсон сэлгээ (решафл)-тэй шууд холбоотой байж магадгүй. Team Spirit багийн зарим гол тоглогчид солигдож, багийн тогтвортой байдал алдагдсанаар 411 оноотойгоор дөрөвдүгээр байранд байрласан байна. Үүний үр дүнд The Mongolz нэг байр ахиж, дэлхийн топ 3-т багтсан анхны монгол баг болон бичигдлээ.
The Mongolz багийн бүрэлдэхүүн:
- bLitz
- Techno
- Senzu
- mzinho
- 910
Эдгээр таван тоглогч 2025 оны турш өндөр амжилт үзүүлж, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцсоноор багийн оноогоо тогтвортой нэмэгдүүлсээр ирсэн. Багийн ахлагч bLitz-ийн удирдлага дор Mongolz хамт олон тактикийн хувьд улам боловсронгуй болж, дэлхийн шилдэг багуудтай эн тэнцүү тоглолт үзүүлж байна.

Мөн баг нь олон улсын тайзнаа өрсөлдөх боломжоор хангагдаж буй нь 1xBet-ийн дэмжлэгтэйгээр бодит хэрэгжилт болсон гэдгийг онцлох хэрэгтэй.