HLTV.org энэ долоо хоногийн Counter-Strike 2-ийн хамгийн хүчирхэг багуудын шинэчилсэн чансааг танилцууллаа. Тус жагсаалтад Team Spirit баг PGL Astana 2025 тэмцээнд түрүүлсний дараа хоёрдугаар байрт дэвшжээ.
The Mongolz — топ-10-д дахин ахив
Монголын The Mongolz баг энэ удаа нэг байр ахиж, 6-р байрт жагссан байна. Ингэснээр тэд NAVI багийг ардаа орхиж, тогтмол амжилт үзүүлсээр буйгаа дахин харууллаа. Багийн тоглолт тогтвортой ахиж, олон улсын тавцанд өрсөлдөхүйц хүчтэй гэдгээ нотолж байна.
HLTV-ийн чансааны тэргүүн байрыг Team Vitality баг хадгалсаар байгаа бөгөөд тэд 1000 оноогоор жагсаалтын оргилд хэвээр байна.
IEM Dallas 2025 — дараагийн чухал сорилт
Багуудын чансаанд нөлөөлөх дараагийн гол тэмцээн бол IEM Dallas 2025 бөгөөд энэ тэмцээн АНУ-ын Даллас хотод 5-р сарын 19–25-ны хооронд болж байна. Энэхүү тэмцээнд нийт 1 сая ам.долларын шагналын сан зарлагдсан бөгөөд энэ нь Oстин хотод болох мэйжор тэмцээний өмнөх сүүлийн том ивэнт юм.