The Mongolz баг FURIA-г илт давуугаар хожиж, IEM Dallas 2025 тэмцээний дараагийн шатанд шалгарлаа

by Саруул Батболд
0 comments

IEM Dallas 2025 тэмцээний хэсгийн шатанд Монголын The Mongolz баг Бразилийн FURIA Esports багийг 2:0 гэсэн онооны харьцаатай илүүрхэн хожиж, олон улсын тавцанд хүч чадлаа дахин баталлаа.

Газрын зургууд дээрх хожлууд

  • Anubis – 13:7
  • Mirage – 13:7

Хоёр ч газрын зураг дээр The Mongolz тоглолтын удирдлагыг гартаа авч, өрсөлдөгчиддөө боломж олголгүй ялалт байгуулсан юм.

Дараагийн тоглолт: The Mongolz vs G2 Esports

  • The Mongolz баг өнөө орой Европын G2 Esports багтай тоглохоор товлогдсон
  • Харин FURIA баг ялагдсанаар доод шатанд шилжин, тэмцээнээ үргэлжлүүлэх боломжоо хадгалсан байна

Энэ удаагийн тэмцээнд The Mongolz багийг 1xBet Mongolia албан ёсоор ивээн тэтгэж байгаа бөгөөд багийн тоглолтыг Монголын esports сонирхогчид анхааралтай ажиглаж байна

Тэмцээний товч мэдээлэл

  • IEM Dallas 2025 тэмцээн нь 5-р сарын 19–25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна
  • Шагналын сан нь нийт $300,000 ам.доллар
  • Дэлхийн шилдэг багууд оролцож, аваргын төлөө ширүүн өрсөлдөөн өрнөж байна

You may also like

Leave a Comment