“C“Counter-Strike 2” тоглоомын 2025 оны хоёр дахь Мажор тэмцээн болох “StarLadder Budapest Major 2025” Унгарын Будапешт хотод ид өрнөж байна. Арваннэгдүгээр сарын 24-нөөс хойш явагдсан хоёр шатны тоглолтын дараа гуравдугаар шатанд өрсөлдөх 16 баг бүрэн тодорч, дэлхийн аваргын төлөөх дараагийн шатанд хэн үлдэх нь шийдэгдэх мөч ирлээ.
Гуравдугаар шатны систем
Гуравдугаар шатанд шалгарсан 16 баг Swiss системээр тав хүртэлх тойрогт тоглоно.
- 3 хожил авсан 8 баг – плей-оффын шөвгийн наймд шалгарч, дэлхийн аваргын цомын төлөө үргэлжлүүлэн өрсөлдөнө
- 3 хожигдсон багууд – тэмцээнээ өндөрлөнө
“The MongolZ” – Бразилын “Imperial Esports”-той эхний тулаан
Монголын цахим спортын гол найдвар, олон улсын тайзан дээр тогтмол амжилт гаргаж буй “The MongolZ” баг гуравдугаар шатны анхны тоглолтоо маргааш хийхээр болсон. The MongolZ баг нь 1xBet Монголоос үзүүлж буй дэмжлэгийн дор CS2-ийн хамгийн том тайзуудын нэгэнд ийнхүү дахин өрсөлдөж байна.
Тоглолтын тов:
- Өрсөлдөгч баг: Бразилын хүчирхэг “Imperial Esports”
- Хугацаа: Маргааш, орон нутгийн цагаар 20:00
- Формат: Bo1 (Best of 1) – ганцхан мапаар бүх зүйл шийдэгдэнэ
Bo1 формат нь алдах эрхгүй гэдгээрээ онцлог. Мапийн сонголт, эхний үеийн хэмнэл, сэтгэлзүйн бэлтгэл гээд жижиг мэт санагдах зүйл бүр тоглолтын хувь заяанд шууд нөлөөлнө.
“The MongolZ” багийн бүрэлдэхүүн
Budapest Major-д Монголын нэрийг гаргаж буй бүрэлдэхүүн:
- Б.Гарьдмагнай – “bLitz”
- М.Содбаяр – “Techno4K”
- Б.Өсөхбаяр – “910”
- Б.Аюуш – “mzinho”
- Б.Өнөдэлгэр – “controlez”
Дасгалжуулагч:
- Б.Эрдэнэдалай – “maaRaa”
Эдгээр залуус зөвхөн Монгол төдийгүй Ази тивийн цахим спортыг төлөөлж байгаа бөгөөд Будапештын энэ шатны эхний тоглолт нь плей-оффын шөвгийн наймд дөхөх чухал алхам байх болно.
2 comments
The MongolZ-доо амжилт хүсье
Маш хүчтэй тоглолт болно гэж найдаж байна