The MongolZ баг BLAST Open 2025 тэмцээнд уригдлаа

by Саруул Батболд
0 comments

Монголын мэргэжлийн CS2 баг болох The MongolZ нь 2025 оны 9-р сарын 5–7-нд Их Британийн Лондон хотод зохион байгуулагдах BLAST Open 2025 тэмцээнд албан ёсоор урилга хүлээн авлаа. Тэмцээн нь алдартай OVO Arena Wembley цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд дэлхийн шилдэг багууд оролцохоор бэлтгэгдэж байна.

The MongolZ баг сүүлийн саруудад тогтмол амжилт үзүүлж, олон улсын тавцанд хүчтэй өрсөлдөгч гэдгээ баталсаар байгаа билээ. Энэхүү урилга нь багийн дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж буйг харуулсан томоохон үйл явдал болж байна.

Тэмцээнд уригдсан багууд:

  • Vitality
  • FaZe
  • Team Spirit
  • Heroic
  • GamerLegion
  • Aurora
  • The MongolZ
  • MOUZ
  • FURIA
  • Natus Vincere (NAVI)
  • G2 Esports
  • Virtus.pro

Мөн нэмэлтээр бүс бүрээс шалгарах багууд дараах ангиллаар оролцох болно:

  • Rising EU
  • Rising NA
  • Rising SA
  • Rising Asia

Эдгээр багууд тус тусын бүс нутгийн урьдчилсан шатны тэмцээнээс шалгарч, гол тэмцээнд нэгдэнэ.

BLAST Open 2025 нь улирал бүр зохион байгуулагддаг, олон улсын хамгийн том CS2 тэмцээнүүдийн нэг бөгөөд The MongolZ багийн оролцоо нь Монголын цахим спортын хөгжилд өндөр ач холбогдолтой түүхэн үйл явдал болж байна. Тус баг нь сүүлийн жилүүдэд 1xBet-ийн дэмжлэгтэйгээр олон улсын тэмцээнд тогтмол оролцож, өрсөлдөх чадвараа улам бүр сайжруулж байгаа билээ.

You may also like

Leave a Comment