The MongolZ баг BLAST Bounty 2025 Season 2 тэмцээнд оролцоно

by Саруул Батболд
0 comments

Монголын мэргэжлийн CS2 баг болох The MongolZ дэлхийн хэмжээний BLAST Bounty 2025 Season 2 тэмцээнд оролцох урилга хүлээн авч, дахин нэг олон улсын томоохон тайзан дээр өрсөлдөхөөр боллоо. Тэмцээн 2025 оны наймдугаар сарын 5-наас 17-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд дэлхийн шилдэг 32 багийг урилгаар оролцуулахаар болжээ.

Оролцогч багууд:

Улаан самбарын багууд:

  • Vitality
  • MOUZ
  • The MongolZ
  • Spirit
  • Apeks
  • Natus Vincere
  • G2
  • Virtus.pro
  • paiN
  • 9 Pandas
  • BIG
  • B8
  • Astralis
  • 500
  • BetBoom
  • 1WIN

Цэнхэр самбарын багууд:

  • Aurora
  • FaZe
  • FURIA
  • Liquid
  • Falcons
  • TYLOO
  • MIBR
  • Ninjas in Pyjamas
  • Sangal
  • Zero Tenacity
  • EX-NAVI Junior
  • Nouns
  • Fnatic
  • BLEED
  • TNL
  • NRG

The MongolZ багийн хувьд сүүлийн саруудад тогтмол өндөр амжилт үзүүлж, олон улсын тэмцээнүүдэд идэвхтэй оролцсоор байна. Тэдний энэ тогтвортой амжилтын нэгэн чухал хүчин зүйл нь 1xBet-ийн дэмжлэг юм. Энэхүү ивээн тэтгэлт нь багийн гадаадын өндөр түвшний тэмцээнүүдэд оролцох боломжийг нэмэгдүүлж, тасралтгүй бэлтгэл хийхэд дэмжлэг үзүүлж байна.

Энэ удаагийн тэмцээнд оролцох урилга нь The MongolZ баг дэлхийн CS2 тавцанд өөрсдийн байр суурийг бататгаж буйг илтгэх бас нэгэн нотолгоо болж байна.

Харин одоогоор тэмцээний шагналын сан болон тоглолтын албан ёсны бүтэц хараахан зарлагдаагүй байгаа ч, өмнөх улирлуудаас харвал маш өндөр өрсөлдөөнтэй, нэр хүнд бүхий тэмцээн болох нь тодорхой байна.

You may also like

Leave a Comment