The MongolZ баг Aurora-г ялж, Thunderpick World Championship 2025 тэмцээнд гуравдугаар байр эзэллээ

by Саруул Батболд
0 comments

Монголын eSports-ийн төлөөлөл The MongolZ баг Thunderpick World Championship 2025 тэмцээний гуравдугаар байрны төлөөх тоглолтод Туркийн Aurora Gaming багийг 2:1-ээр ялж, дэлхийн чансааны томоохон тэмцээнд медаль хүртлээ.

Тоглолт 3 мап-н турш өрнөж, оноо дараах байдлаар шийдэгдэв:

  • Inferno — 14:16 (ялсан: Aurora)
  • Mirage — 13:10 (ялсан: The MongolZ)
  • Nuke — 16:14 (ялсан: The MongolZ)

Ингэснээр The MongolZ баг нийт 2:1-ийн харьцаагаар ялалт байгуулж, гуравдугаар байранд шалгарлаа. Байр эзлэлт ба шагнал:

  • 3-р байр — The MongolZ: $28,000
  • 4-р байр — Aurora Gaming: $20,000

Тэмцээний тухай

Thunderpick World Championship 2025 нь Мальта улсад 2025 оны аравдугаар сарын 15–19-нд зохион байгуулагдсан дэлхийн хэмжээний LAN форматтай CS2 тэмцээн юм. Нийт 8 баг өрсөлдөж, шагналын сан 340,000 ам.доллар хуваан авлаа The MongolZ баг энэхүү тэмцээнд 1xBet-ийн дэмжлэгтэйгээр оролцсон гэдгийг дурдах нь зөв байх.

The MongolZ баг дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөн, мэргэжлийн түвшинд баталгаатай амжилт үзүүлж, Монголын eSports-ийг олон улсын тавцанд дахин амжилттай төлөөллөө.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй