The International 2025 шинэ форматтайгаар зохиогдоно

by Саруул Батболд
0 comments

Bet boom Team-ийн менежер Лука Насуашвили мэдээлснээр The International 2025 тэмцээн швейцарийн системийн шинэ форматаар зохион байгуулагдах гэж байна. Энэ жил бүх багийг найман оролцогчтой хоёр бүлэгт хувааж тоглуулах ажээ.

Албан ёсны мэдээллээр эхний гурван тойрогт багууд зөвхөн өөрийн бүлэгтээ тоглох бол дөрөвдүгээр тойргоос эхлэн ижил үзүүлэлттэй багууд нөгөө бүлгээс өрсөлдөгчтэй таарна. Тав дахь шатнаас бүлгийн хуваарилалт бүрэн алга болж, бүх багууд нийт дүнгээр эрэмбэлэгдэнэ.

Эрэмбэлэх шалгуур:

  • Ялалтын тоо
  • Ялагдлын тоо
  • Тоглолтын ялалтын хувь
  • Өмнөх өрсөлдөгчдийн ялалтын тоо
  • Өмнөх өрсөлдөгчдийн ялалтын дундаж хувь
  • Шаардлагатай бол сугалаа

Дүнгээрээ 4:0 үзүүлэлттэй баг болон 4:1 үзүүлэлттэй хоёр баг шууд плей-оффт гарна. Харин 3:2 үзүүлэлттэй багууд 2:3 үзүүлэлттэй өрсөлдөгчтэй таарч, тэдгээрийн ялагчид ч плей-оффын эрх авна.

The International 2025 нь 9-р сарын 4–14-нд Германд болно. Одоогийн байдлаар тэмцээний шагналын сан $2.179 сая давсан бөгөөд дэмжлэгийн багцуудын борлуулалтаар өссөөр байна.

You may also like

Leave a Comment