“The International 2025”-ийн хоёр дахь шалгаруулалтад найман баг шалгарлаа

by Саруул Батболд
0 comments

Dota 2-ын хамгийн том тэмцээний нэг болох The International 2025-ын Зүүн Европын бүсийн хоёр дахь нээлттэй шалгаруулалтын эхний өдөр өндөрлөж, найман баг тэмцээнийг үргэлжлүүлэх эрхтэй боллоо.

Шөвгийн наймд шалгарсан багууд: Quantum Team нь Tengri-г хожиж, Passion UA баг ShashMin-ийг буулган авсан. Түүнчлэн Kalmychata, 20Twice, eSpoiled болон Team Lynx багууд ялалт байгуулсан байна.

Тэмцээн зургаадугаар сарын 2-3-нд онлайнаар явагдаж байгаа бөгөөд шилдэг гурван баг хаалттай шалгаруулалтад шалгарах эрхтэй. Дараагийн шат буюу хаалттай шалгаруулалт зургаадугаар сарын 4-8-нд үргэлжлэх бөгөөд 10 баг үндсэн тэмцээнд шалгарахын төлөө өрсөлдөнө.

Өнөөдөр 16:00 цагаас шөвгийн наймын тоглолтууд эхэлнэ. Passion UA баг eSpoiled-той, Quantum баг Enj0y-той тоглох бол Kalmychata баг barselona-тай, харин 20Twice баг Team Lynx-тэй өрсөлдөнө.

You may also like

Leave a Comment