“The Huns” баг eXTREMESLAND 2025-д Монголыг төлөөлнө

by Саруул Батболд
0 comments

Counter-Strike 2 (CS2) тоглоомын Азийн аварга шалгаруулах “eXTREMESLAND 2025” тэмцээн 2025 оны 12-р сарын 18-21-нд Хятадын Шанхай хотод болно.

Тэмцээний шалгаруулалт

150,000 ам.долларын шагналын сантай уг тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх багийг сонгох шалгаруулалт өчигдөр болж, “The Huns Esports” баг ялалт байгууллаа.

Тэд финалд 2025 оны 6-р сард дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон “Chinggis Warriors“-тай Bo3 (гурван картын оноогоор ялагчийг тодруулах) форматаар өрсөлдөж, 2:1-ээр хожив.

Финалын тоглоомын тойм

  • Inferno (The Huns-ийн сонголт): “The Huns Esports” 7:13-аар хожигдсон.
  • Overpass (Chinggis Warriors-ийн сонголт): “The Huns Esports” 13:7-оор ялсан.
  • Nuke (шийдвэрлэх карт): “The Huns Esports” 13:9-ээр ялалт байгуулсан.

Ийнхүү “The Huns Esports” баг eXTREMESLAND 2025-д Монголыг төлөөлөн оролцох эрхээ авлаа.

Багийн бүрэлдэхүүн

“The Huns Esports”-ийн бүрэлдэхүүнд дараах тоглогчид багтжээ:

  • nin9 (Г.Есөнтөмөр)
  • Bart4k (Б.Баатархүү)
  • cobrazera (У.Анарбилэг)
  • xerolte (Э.Мөнхтогтох)
  • sk0R (Б.Тэнгис)

Өмнөх амжилт

“eXTREMESLAND 2023” тэмцээнд Монголын “The MongolZ” баг түрүүлж, 25,000 ам.долларын шагнал хүртсэн билээ.

You may also like

Leave a Comment